ХАБЭМТ-ийн Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн золголт

2017-03-04

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр Хөдөлмөр Нийгэм, Хамгааллын Яамны харъяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төвийн хамт олон алд цэнхэр хадгаа дэлгэн амар мэндээ мэдэн золгоцгоолоо. Золголтонд ХАБЭМТ-ийн захирал М.Даваабат, эмнэлэг хариуцсан дэд захирал С.Цогт, төвийн дэд захирал Г.Бурмаа болон бусад газар, хэлтсийн дарга нар, эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид оролцлоо. Төвийн захирал М.Даваабат хамт олондоо сар шинийн мэнд дэвшүүлж, ирж буй гал тахиа жилдээ тэгш дүүрэн жаргалтай байж, аз хийморьтой байхыг билэгдэн амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ