Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна

2017-10-03

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээг тохиолдуулан ХАБЭМТөвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”сэдэвт онол практикийн бага хурал,“Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Corporate зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М. Даваабат, ЭМНДЕГ-ын дэргэдэх ЭХМТК-ын дарга П.Мөнхтулга, Уул уурхайн ассоциацын тэргүүн Н.Алгаа, Грандмед эмнэлгийн хүний нөөцийн албаны дарга Д.Лхамсүрэн ОХУ-ын Ангарскийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний хүрээлэн буй орчны эрдэм шинжилгээний төвийн захирал, Анагаах ухааны доктор Профессор О.Л. Лахман  болон  Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч, мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, үйлдвэр уурхайн эмч, эрүүл ахуйч, АШУҮИС-ийн багш нар оролцож байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хурлын эхний өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрхзүйн орчин, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, сургалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Харин хоёр дахь өдөр буюу маргааш мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр олон улсын сургалтыг зохион байгуулах ажээ. Сургалтаар мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөгийн байдал, орчин үеийн оношлогоо, урьдчилан сэргийлэлт, олон улсын болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга техник, дэвшилтэт санааг хуваалцан санал солилцох юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

 

Монгол улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1967 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 412 тоот тушаалаар “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан. Нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан ХАБЭМТөв нэртэйгээр өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

ХАБЭМТөв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж гаргаж ажиллаж байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mnХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ тохиож байна Arslan.mn

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ