Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа

2018-01-25
Нийгмийн даатгалын шимтгэл

 15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

 

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 9.5 9.5
Тэтгэмжийн даатгал 1.0 0.8
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2
Шимтгэлийн дүн 12.5 12.5
/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар гэж өөрчлөлт оруулсан/

2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн даатгалд 12.5 хувиас, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1,0 хувиас багагүй байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар гэж өөрчлөлт оруулсан/

3.Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, шимтгэлийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалтай холбогдсон бусад харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө.

5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 2.8 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 7.Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажилаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

 

                                                              Дэлгэрэнгүй: http://legalinfo.mn/law/details/390?lawid=390

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ