Албан татварын хувь, хэмжээ
23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд дараахь хувь хэмжээгээр тооцож, албан татвар ногдуулна:
Д/д | Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ | Албан татварын хувь хэмжээ |
1 | 18 000 000 хүртэл | 10 хувь |
2 | 18 000 000, түүнээс дээш 30 000 000 хүртэл | 1 800 000 төгрөг дээр 18 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ. |
3 | 30 000 000, түүнээс дээш 42 000 000 хүртэл | 3 600 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ. |
4 | 42 000 000, түүнээс дээш | 6 000 000 төгрөг дээр 42 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ. |
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.2.Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна:
23.2.1.энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
23.2.2.энэ хуулийн 22.1.1-22.1.2-т заасан орлогын дүнд 5 хувиар;
23.2.3.энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар.
23.2.4.энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар;
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/23.2.5.энэ хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 20 хувиар.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
23.2.6.энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
23.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт 120 000 төгрөгийн, 2019 онд 160 000 төгрөгийн, 2020 онд 200 000 төгрөгийн, 2021 оноос эхлэн 240 000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.2./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.5.Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
Дэлгэрэнгүй: http://legalinfo.mn/law/details/538?lawid=538