Тээврийн цагдаагийн албаны ажилчдад ХАБЭА-н сургалт явууллаа

2018-10-08

   Тээврийн цагдаагийн албаны нийслэлийн дүүргүүдийн ажил олгогч эзэд, цагдаагийн албаны мэргэжилтэн бүхий нийт 30 албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.  Сургалтад хамрагдснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлага хангах, ажилтаны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ажил олгогчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ажилтаныг эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах нөхцөлөөр хангах зэрэг мэдээллийг олж авах юм.

    Тус сургалтыг ХАБСХ мэргэжилтэн М.Булгантамир “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүй”, Мэргэжлийн өвчин судлалын газрын Мэдрэлийн эмч Ц.Оюун “Мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвийн хүрээнд явуулж, мэдээлэл зөвлөгөө өгөв. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ