ХАБЭМТөвийн ажилчин, алба хаагчид болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, аврах сургалтад хамрагдлаа

2018-10-10

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн нийт ажилчин, албан хаагчид  болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах сургалт, дадлагад 2018 оны 10-р сарын 09-нд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд хамрагдлаа.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь “Газар хөдлөлтийн танхим”, “Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим”, “Утаат орчны дадлага хийх танхим”, “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим”-уудтай юм. Эдгээр танхимуудын үйл ажиллагаатай тус бүртэй нь танилцаж болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг  хэрхэн хамгаалах, аврах талаар анхан шатны мэдлэг ойлголтыг авсан.  

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриаг дэвшүүлж байгаа юм байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ