Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан, алба хаагчдад ХАБЭА-н сургалт явууллаа

2018-10-16

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Мал эмнэлгийн 48 ажилтан, албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ХАБЭА-н мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтын зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлага хангах, ажилтаны эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллуулах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах, мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл зан үйлийг төлөвшүүлэх, гэмтэл, бэртэл болон өвчний улмаас эрүүл мэндийн хүндрэл үүссэн хүнийг эмнэлэгт хүргэх хүртэл болон эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө анхны тусламж үзүүлэгч өөрт байгаа мэдлэг, гарын дор материалыг ашиглан анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх юм.

Тус сургалтад “Химийн хог хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбоо”-ны дэргэдэх сургалтын төвийн багш Н.Чинзориг “Хими, биологийн хог хаягдалтай ажиллах үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт явуулсан блд ХАБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунзаяа, ХАБУСҮАХ-ийн мэргэжилтэн Б.Энхзул нар  гарын доорх материал ашиглан хэрхэн анхны тусламж үзүүлэх дадлага хийж үзүүллээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ