Филисофи, олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад ХАБЭА-н сургалт явууллаа

2018-10-23

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Философи, олон улсын харилцааны хүрээлэнгийн 20 ажилтан, албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ХАБЭА-н сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлага хангах, ажилтаны эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллуулах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах, мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл зан үйлийг төлөвшүүлэх, зорилгын хүрээнд явуулсан. Тус сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунзаяа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам,  Хөдөлмөрийн эрүүл ахуйч М.Сэлэнгэ “Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт явууллаа.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ