Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид ХАБЭА-н сургалтад хамрагдлаа

2018-10-24

      Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 31 ажилтан, албан хаагчдыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ХАБЭА-н сургалтад хамрууллаа. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйл түүнээс урьдчилан сэргийлэх нь, анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулсан.

   Тус сургалт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлага хангах, ажилтаны эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллуулах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах, мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл зан үйлийг төлөвшүүлэх, гэмтэл, бэртэл болон өвчний улмаас эрүүл мэндийн хүндрэл үүссэн хүнийг эмнэлэгт хүргэх хүртэл болон эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө анхны тусламж үзүүлэгч өөрт байгаа мэдлэг, гарын дор материалыг ашиглан анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ