“Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018-12-06

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нөгөө талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар олон улсын болон дотоодын хурал, семинарыг хамтран зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон үйлдвэрийн ослын талаар судалгаа явуулах, олон улсын төсөл, хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх юм байна.

Мөн “Эрдэнэс-Монгол” ХХК болон түүний нэгдлийн компаниудын хэвийн бус ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх, ХАБЭМТөвийн эмч мэргэжилтнүүдийг гадаадын улс оронд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад туршлага судлуулан олон улсын шинэлэг арга техникийг нэвтрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэр, уурхайн салбар дахь тоос, тоосжилтоос сэргийлэх тоосны стандартыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага, ном товхимол хэвлүүлэх зэрэг ажлыг хамтран хийхээр төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ