“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна

2019-01-18

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд албан ёсоор тодорлоо. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 01 сарын 22-нд 10:00 цагт “Корпорейт конвеншн” центрт болох юм.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  

Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээшилхээс гадна ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ХҮРТЭХ, АЛДАРШИХ, албан байгууллага, хамт олон ХАБЭА-н ажлын шинэлэг санаачлага, хийсэн ажлын дадлага туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжтой.      

Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай),  “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн 3 ангиллаар, ангилал тус бүрд 3 байгууллагыг шалгаруулж алдаршуулдаг билээ.   

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ