Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран ажиллаж байна

2019-03-27

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, мөн төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, Сургалт судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нар Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр танилцлаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭМТөвөөс ажлын байрны хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчдад хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний  А/64 дүгээр тушаалаар батлагдсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв оролцохоо энэ үеэр тодотголоо.

ХАБЭМТөвийн удирдлагууд төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхсон юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ