Нийслэлийн 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо

2019-04-16

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ улс орон даяар үргэлжилж байгаа билээ. Тус сарын аяны хүрээнд нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт зөвлөгөөнийг өчигдөр /2019.04.15/-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБЭА-н газар зохион байгууллаа.

Уулзалт зөвлөгөөнд ХНХЯамны ХАБЭА-н Хэлтсийн дарга З.Бауыржан, МХЕГазрын ХААХХэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, МҮЭХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХАБЭМТөвийн захирал М.Даваабат, ХАБЭАГазрын дарга П.Энхтайван, МӨСГазрын дарга Д.Гангаамаа, ХНЭАХэлтсийн дарга Ц.Янжинлхам, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын хэмжээнд ХАБЭА-н бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлууд, хамтын оролцоо, асуудлуудыг шийдвэрлэх талаар мэдээлэл хийж санал солилцлоо. Мөн нийслэл, дүүргүүдийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудлууд болон дэвшилтэт арга барилын талаар ярилцаж,  харилцан санал бодлоо илэрхийлсэн нь чухал ач холбогдолтой уулзалт боллоо хэмээн дүгнэж байв.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол , хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад ХАБЭА-н үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, хамтын оролцоог сайжруулах талаар санал бодлоо солилцох зорилгоор  тус уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартыг үндэсний онцлог, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль эрх зүйн орчин сайжирч, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд тодорхой хэмжээгээр анхаарах болсон зэрэг эерэг хандлага төлөвшиж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөж байгаа ажилтнуудын тоо төдийлөн буурахгүй байна.

Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай  хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг, үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай  байгаа юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ