Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттай хаалганы өдөрлөг”-т амжилттай оролцлоо

2019-04-30
Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны  60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв амжилттай оролцов.
 
 
Өдөрлөгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон яамны харьяа газруудын удирдлага оролцсон. 
Салбарын сайд С.Чинзориг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ОУХБ нь НҮБ-ын дэргэд анх байгуулагдсанаас хойш 100 жилийн хугацаанд эгнээндээ дэлхийн 187 орныг нэгтгэж, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтцээр дамжуулан гаргаж, хэрэгжүүлдэг байгууллага юм.  
Монгол Улс ОУХБ-д 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын суурь 8 конвенцийг оруулаад нийт 20 конвенцид нэгдэн орж, УИХ-аар соёрхон батлуулсан. Түүнчлэн тэртээ 1959 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоог байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 60 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд олон өөрчлөлт орж хувьсан иржээ” гэдгийг онцолсон. 
Түүнчлэн энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, ХАБЭА-н сургалт зохион байгуулах аж ахуйн нэгж, ТББ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний зөвлөмж, зөвлөгөөг 250 гаруй иргэдэд үзүүлж, үйлчиллээ.  
Өдөрлөгийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа төр захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн оролцож байгаагаараа онцлогтой боллоо.  
 
ӨДӨРЛӨГТ:
·         Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ
·         Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах
·         Зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга авах, сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоохийх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
·         Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг танилцуулах, зусланд амрах эрхийн бичгийн захиалга
·         Зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх
·         Олон Улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг танилцуулах
·         Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв,  аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хувийн бирж, ажил олгогч нар нээлттэй  ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж ажилд зуучлах
·         Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, төгсөгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах
·         Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх судалгаа, мэдээллийг танилцуулах
·         Бичил бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гаргах гэх мэт 200 гаруй төрлийн үйлчилгээ арга хэмжээний мэдээллийг олон нийтэд танилцууллаа. 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ