ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ажил олгогч эздийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2019-06-17

ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ажил олгогч эздийг чадавхжуулах нь” олон улсын сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 13-нд ХНХЯ-ны хурлын зааланд  амжилттай зохион байгуулав.

Сургалтад 21 аймаг 9 дүүргийн ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогч эздийн төлөөлөл бүхий 60 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.

ХАБЭМТөвийн дарга М.Даваабат арга хэмжээг нээж үг хэлэхдээ төрөөс баримталж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого хийгээд хийж хэрэгжүүлж буй зарим ажлын талаар танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн сард зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ы онцлох үр дүнгийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн.

Сургалтаар ХАБЭМТөвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир “ХАБЭА-н тухай хууль, бусад дүрэм журмыг хэрэгжүүлэх нь”, Мэргэжлийн өвчин судлалын газрын Их эмч Ц.Оюун “Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тухай”, НМХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Ш.Хонгорзул “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.

Түүнчлэн сургалтын гол илггэгч болох ХАБЭА-н олон улсын эксперт Норберт Нейцвейц “Боловсруулах үйлдвэрлэлийн ХАБЭА” асуудлаар хэлэлцүүлэв. Тэрбээр “ХАБЭА бол хүний эрхийн чухал зарчим юм. Үйлдвэрт ХАБЭА-н стандартуудыг нэвтрүүлж мөрдсөнөөр хүний амь насыг авран хамгаалах, үйлдвэрийн амин чухал үнэт зүйл болох ажилчдыг хамгаалах, ингэснээр байгууллагын нэр хүнд имижээ хадгалах, бизнесээ илүү үр ашигтай болгох давуу талтай. Арьс шир үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-н зохистой дадлыг нэвтрүүлэн мөрдсөнөөр тус салбарт хамааралтай химийн бодис, бэлэн бүтээгдэхүүний зэрэг бүхий л үйлдвэрлэлд асар олон тооны ажлын байр бий болгож тухайн үйлдвэрлэлийн салбар цаашид өсч хөгжих боломжтой юм. Иймээс аюулгүй ажиллагаа нь аюул осол гарсан үед л тохиолдох биш цаг үргэлж хянаж хэрэгжүүлж байх дадал юм” гэдгийг онцлон хэллээ.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ