ХАБЭА-н сургалтын байгууллагуудын анхааралд

2019-09-04

2019 оны 10-р сарын 02-нд “ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ”-ний хугацаа дуусч байгаа нийт 36 байгууллага байна.

“ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”-ын 2.5 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/61 дүгээр тушаал дээрх журамд оруулсан өөрчлөлтийн дагуу СУНГАЛТ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТ-ийг 2019 оны 09-р сарын 13 өдрийг хүртэл хүлээж авна.

2019 оны 09-р сарын 16-наас сунгах болон шинээр гэрчилгээ авах хүсэлт ирүүлсэн байгууллагуудад хуваарийн үзлэг хийх тул материалаа цаг хугацаанд нь ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй бөгөөд журамд заасны дагуу гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудлыг ХАБЭА-н Үндэсний хорооны хуралд оруулан шийдвэрлүүлэх болно.

 

Сургалт, судалгаа бүртгэл мэдээллийн хэлтэс

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ