Нээлттэй өдөрлөгөөр иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэгээ зузаатгалаа

2019-09-23

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, нэг цэгээр үйлчлэх нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны нээлттэй өдөрлөг өнгөрсөн бямба гарагт боллоо.  Энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхөн иргэдийг хүлээн авч ХАБЭА-н тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам ХАБЭМТ-ийн танилцуулгыг олон нийтэд хүргэсэн юм. Мөн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах тухай, Хөдөлмөр чадвар алдалтын талаар мэдээлэл хүргэлээ. Иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх бүрэн зөвлөгөө авснаас гадна Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах шинэчлэгдсэн журамтай танилцсан юм.  Нээлттэй өдөрлөгөөр өдөр иргэд идэвхтэй оролцож өөрсдийн сонирхсон мэдээ, мэдээллийг олж аваад зогсохгүй ажлын байран дахь эрдсийн тоосны өргөлтийг зохицуулах үндэсний багц стандартын танилцуулга, ХНХЯ-н сайдын А/64 тоот тушаал, ХАБЭА-н холбогдолтой гарын авлага тараасан. ХАБЭА-н сургалтын байгууллагуудын төлөөлөл уг өдөрлөгт ХАБЭА-н сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм, элсэлт авах болон сертификат олгох үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр онцлог, багшлах боловсон хүчин, сургалтын орчин нөхцөлийн талаар мэдээлэл хүрсэн. Ийнхүү бүтэн өдөр иргэдэд үйлчилсэн ХНХЯ яамны нээлттэй өдөрлөгт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Мэргэжлийн боловсрол сургалт үнэлгээний төв, О.Тлеханы нэрэмжит барилгын политехникийн коллеж, Монголын ахмадын холбоо зэрэг 30 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага оролцлоо.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ