Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон ахмадуудаа хүлээж авлаа

2019-10-03

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон ахмадуудаа хүлээн авлаа. 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсанаас хойш  52 дахь жилийг үдсэн энэ байгууллага өнгөрсөн он жилүүдэд хөдөлмөрчин хүний эрүүл мэнд, эрсдэлгүй ажлын байрны төлөө ажиллаж ирсэн түүхтэй. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг манай улсын цорын ганц эмнэлэг. Энэ эмнэлэгт нэгэн хамт олон болж ажиллаж байсан үе үеийн ахмадууд уг арга хэмжээнд оролцсон юм. Энэ үеэр ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн  М.Даваабат ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлээд сүүлийн жилүүдэд хийж буй зорилтот ажлаа танилцуулж ахмад эмч, сувилагч Д.Дэмбэрэл, А.Уранчимэг, Ц.Мягмаржав нарыг салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан юм. Тус байгууллагад ажилласан ахмадуудын хамгийн өндөр настай нь 83 насны босго алхсан Ичинхорлоо гуай байлаа.

 
 
 
 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ