ХАБЭМТ-ийн эмч нар Япон Улсад нарийн мэргэжлийн сургалтад хамрагдлаа

2019-11-04

“Уушгины хатгалгаа, асбестын өртөлтийг эрт үе шатанд оношлох чадварыг сайжруулах” сэдэвт сургалт Япон улсын Хирошима хотод өнгөрсөн 10 дугаар сарын 14-20 боллоо. Энэхүү сургалтад “Мэргэжлийн өвчин судлалын газар”-ын Рентгений эмч  С. Отгонхуяг болон дүрс оношлогооны эмч Т. Анхилмаа нар хамт оролцсон юм. Япон улсын эрүүл мэндийн салбарт дээгүүрт тооцогддог Хирошима их сургуулийн эмнэлэг,  MNES Inc, Эмгэг судлалын төв Inc, Хирошима энхтайвны клиник, Хиросима хотын өндөр нарийвчлалтай цацраг туяа эмчилгээний хавдар судлалын төв зэрэг эмнэлгүүдэд сургалт зохион байгуулсан ба манай улсаас нийт 18 эмч оролцож тухайн орны нарийн мэргэжлийн эмч нартай хамтран онош илрүүлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийсэн ээлжит сургалт нь энэ юм. Энэхүү сургалтад  ХАБЭМТ-ийн “Мэргэжлийн өвчин судлалын газар”-ын эмч нар оролцсон нь өнөөгийн уул уурхай болон тоосжилттой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн эрүүл мэнд тэр дундаа уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчний оношийг эрт илрүүлэх боломжууд бүрэн нээгдлээ. Мөн өвчтөнүүдийнхээ рентгений зургийг япон улсад шууд илгээж оношлуулах зэрэг боломжууд бүрдээд байгаа юм. Жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн JICA төслийн хүрээнд явж буй уг сургалтад хамрагдсанаар “Мэргэжлийн өвчин судлалын газар”-т үйлчлүүлж байгаа иргэдийн 24 рентгений  зураг япон улсад оношлогдоод ирсэн байна. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ