“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажил Сэлэнгэ, Орхон аймагт зохион байгуулагдлаа

2019-11-08

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018" болзолт уралдаанд орон нутгаас шалгарсан байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх улмаар орон нутгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэргэжлийн байгууллага, салбар зөвлөлийн уялдаа холбоог сайжруулах цаашид эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагын тоог орон нутагт нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаа дэмжих, зөвлөх  зорилготой арга хэмжээг Сэлэнгэ, Орхон аймагт зохион байгууллаа.

Орхон, Сэлэнгэ аймгийн ЗДТГазар, ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГазар болон бусад 50 орчим аж ахуй нэгж байгууллагын удирдлага, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд  хамтран оролцож амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний явц, үр дүнгийн талаар МҮОНРТ, ETV, EBS, орон нутгийн Миний монгол, Номин, Тусгал зэрэг телевизүүд  мэдээ нэвтрүүлэг бэлтгэн  иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.    

 

 

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ