"Асбесттай ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь" сургалт, хэлэлцүүлэг болно

2019-11-28

АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа голчийн хавдар тохиолддог гэж тогтоосон байна. Тэгвэл манай улсад 1960-д оны эхээр анхны цахилгаан станц ашиглалтад орж энэ үеэс эхлэн Монгол улс асбестан цемент болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлож цахилгаан станц болон үйлдвэрийн газруудад  ашиглаж ирсэн. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой сургалт хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Асбест агуулсан бүтээгдэхүүн, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, түүний оношлогоо, урьдчилан сэргийлэлт, асбест агуулсан бүтээгдэхүүний хор, хөнөөл, асбесттай орчинд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гадаад орнуудын туршлагыг хуваалцах аж. Сургалт, хэлэлцүүлэгт ХНХЯБОАЖЯМХЕГ, Гаалийн ерөнхий газар, НДЕГХАБЭМТ-ийн эмч, эрүүл ахуйчидНЭМҮТАШУҮИС НЭМС-ийн багш, судлаачид, дулааны болон цахилгаан станцын ажилчид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцоно. Энэхүү сургалт нь энэ сарын 29 нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд 08 цагаас эхлэх бөгөөд 14 цаг хүртэл үйл ажиллагаа нь үргэлжлэх юм байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ