“Асбесттай ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгох урьдчилан сэргийлэх” хэлэлцүүлэг, сургалт боллоо

2019-12-02

    Өнгөрсөн баасан гарагт Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, сургалт хэлэлцүүлэг ХНХЯ-ны хурлын зааланд болж өнгөрлөө. Энэхүү сургалтын зорилго нь  урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах юм.

   Уг сургалт, хэлэлцүүлэгт ХНХЯ, БОАЖЯ, МХЕГ, Гаалийн ерөнхий газар, НДЕГ, ХАБЭМТ-ийн эмч, эрүүл ахуйчид, НЭМҮТ, АШУҮИС НЭМС-ийн багш, судлаачид, дулааны болон цахилгаан станцын ажилчид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдсан юм.  Энэхүү сургалтыг ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, нар нээж үг хэлсэн бол, ХАБЭМТ, ХАБЭГазар эрүүл ахуйч А.Цэнгэлмаа " Асбест, асбест агуулсан материалын шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдвээр сургалт явуулсан юм. Мөн  НЭМҮТ Химийн ухааны Доктор, Дэд проф. С.Өнөрсайхан “Асбестийн хэмжилт шинжилгээ хийх аргууд, шинжилгээний лабораторийн чадавхи” нэртэй илтгэл тавьлаа. МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, "Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны заавар журмын төслийн  танилцуулга” хийсэн бол АУ-ны доктор Д.Нарансүх “Дэлхий нийтийн асбестын хэрэглээ, өвчлөлийн байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр лекц уншлаа.  Сургалт хэлэлцүүлгийн үеэр ХАБЭМТөв-ийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын Harvard- ын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, профессор Thomas Gasert-тай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар санал нэгдэн гэрээ байгуулсан төдийгүй уг сургалт, хэлэлцүүлэгт “Harvard School of Public Health, Department of Environmental Health”  сэдвийг хөндөж  лекц уншсан нь онцлог боллоо.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ