АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2019-12-05

АНУ-ын Harvard- ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, профессор Thomas Gasert Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр тус төвийн хамт олонтой хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож ХАБЭА-н чиглэлээр урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн түүнчлэн ХНХЯамны харъяа ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт зочлон Асбесттай  харьцан ажилладаг ажилтнуудад асбесттай холбоотой өвчлөл, хавдрын оношилгоо болон ажлын байран дээр уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох  талаар зөвлөмжийг эмч нарт хүргэсэн юм.  Мөн уушги тоосжих өвчний рентген оношилгооны бээр идээт дүрс оношилгооны мэргэжилтэнг бэлтгэх,  дулааны цахилгаан станцуудаас гадна   барилгын салбарын ажилтныг  асбестийн үзлэгт хамруулж байх нь эерэг үр дүнтэй гэдгийг анхаарууллаа. Үүний зэрэгцээ  томографик  оношилгоо, уушгины флевирийн хальсны өөрчлөлттэй 13 ажилтануудын мэдээллийг үндэслэн эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллаж зөвлөгөө өглөө.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ