ХАБЭА-н сургалтын төвүүдийн төлөөллийг шагналаа

2019-12-19

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх авсан сургалтын байгууллагуудын удирдлага, сургагч багш нарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар Засгийн газрын жуух бичиг болон салбарын тэргүүний цол тэмдгийг гардууллаа. Олон Улсын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг нь ХАБ-ын чиглэлээр сургалт явуулдаг байгууллагуудыг чанаржуулах, улам идэвхжүүлэх, тэдний ажил бүтээмжийг дүгнэх байлаа. Тиймээс ч өнөөдөр шилдгүүд шагналаа гардаж авлаа. Тухайлбал   Баянхонгор аймгийн ПТК-ийн захирал Д.Бат-Орших,  Глобал ацетлин ХХК-ийн Сургалтын албаны дарга ХАБЭА-н сургагч багш Д.Байгалмаа,  ИНЕГ, Нисэхийн сургалтын төвийн багш  Б.Гангэрэл нарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан бол ХНХЯ-ны хүндэт жуух бичгээр таван хүн, ХАБЭМТ-ийн хүндэт тэмдгээр найман хүн шагнагдсан юм. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “ХАБЭМТ-өөс сургалт зохион байгуулах эрх авсныхаа дагуу тогтвортой ажиллаж, олон талт ажлыг хамтран зохион байгуулж, нийгэмд тодорхой хүрээнд зөв үүрэг гүйцэтгэж буй сургалтын төвүүдийн удирдлага, багш нарт амжилт хүслээ. Шагнал гардуулах арга хэмжээнд ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат, Тамгын газрын дарга Ж. Рэнцэнбаяр, Газрын дарга М.Батмагнай нар оролцлоо. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ