“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан зарлагдлаа

2020-01-08

       “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дамжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна.

Ангилал: Аж ахуйн нэгж байгууллагуудыг  

1.    Уул уурхай

2.    Эрчим хүч

3.    Барилга

4.    Зам тээвэр

5.    Боловсруулах үйлдвэрлэл

6.    Төрийн болон үйлчилгээний /боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар зэрэг/ гэсэн 6 ангилал тус бүрд 100 хүртэл ажилтантай, 100-аас дээш ажилтантай гэсэн ангиллаар салбар бүрээс 2 байгууллага шалгаруулна.  

Бүрдүүлэх баримт бичиг

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ үйл ажиллагааны танилцуулга

·         ХАБЭА-н асуудал хариуцсан бүтэц, зөвлөл, ажилтны талаар мэдээлэл, шийдвэр /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дугаар тушаалын дагуу/

·         ХАБЭА-н болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, зарцуулалт

·         ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байдал

·         Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тайлан, шинэлэг, дэвшилтэт, сайн арга туршлага

·         Ажлын байрандаа эрсдэлийн үнэлгээ хийсэн болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлсэн бол үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ

·         Өмнөх онд үйлдвэрлэлийн осолгүй ажилласан талаарх аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт

·         Үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмж стандарт шаардлага хангасан талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан тодорхойлолт /тоног төхөөрөмжийн гэрчилгээ/ болон шаардлага дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээний тайлан, баримт, фото зураг

·         Уул уурхайн чиглэлээр ажилладаг байгууллагын тухайд уул уурхайн үйл ажиллагааны стандарт, хүний эрүүл ахуйн аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг багасгах, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байдал

·         Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх тодорхойлолт.

·         Ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал, холбогдох байгууллагын тодорхойлолт

·         Ажилтнуудаа ахуйн байр болон алжаал тайлах, чийрэгжүүлэх өрөө танхимаар хангаж буй байдал, авсан арга хэмжээний талаарх мэдээ, баримт (фото зураг, видео бичлэг болон бусад хэлбэрээр баталгаажуулсан)

·         Ажилтнуудаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан тайлан (фото зураг, сургалтын хуваарь), аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн тэмдэглэл

·         Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт нь тохируулан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн хангалт, мөрдөж буй жагсаалт, норм, дүрмийн дагуу ашиглаж буй байдалд хяналт хийсэн тайлан мэдээ

Шалгаруулалт:

1 дүгээр шат:

Аймаг, дүүргийн ХАБЭА зөвлөл нь төрийн болон үйлчилгээний салбарын анхан шатны шалгаруулалтыг хийж, ангилал тус бүрээс 3 ААНБ-ын материалыг 03 сарын 01-ны дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд  ирүүлнэ.  

Уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын холбогдох яамдын ХАБЭА-н салбар хороо нь тухайн салбарын  “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ын анхан шатны шалгаруулалтыг хийж, ангилал тус бүрээс шалгарсан 5 хүртэлх ААНБ-ын материалыг 2020 оны 03 сарын 01-ны дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ирүүлнэ. 

2 дугаар шат:

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг ХАБЭМТ зохион байгуулж дүнгээ ХАБЭА-н гурван талт үндэсний хорооны  хурлаар хэлэлцүүлж 2020 оны 3 сарын 25-ны дотор шилдэг 14 байгууллагыг тодруулна.

 Иймд аж, ахуй нэгж, байгууллагууд болзолт уралдаандаа идэвхтэй оролцож, шалгаруулалтад оролцох материалаа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлнэ үү.

Холбогдох мэдээллийг:

Эрүүл Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам: http://www.habemt.gov.mn/content/19338.shtml

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ