Мэргэжлийн өвчин судлалын газраар үйлчлүүлэгчдийн анхааралд

2020-01-30

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн хамт олон коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хүрээнд мэргэжлийн өвчин судлалын газар “Шинэ коронавирусийн халдварын сэргийлэлт, хяналтын төлөвлөгөө” боловсруулан халдварын болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн нягтралыг сийрүүлж халдварын эрсдэл болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

1. Диспансерийн идэвхтэй хяналтын үйлчлүүлэгчдийг Хөдөлмөрийн чадвар алдалт шинээр тогтоох, сунгахаас бусад тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх

2. Зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас бусад тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх.          

3. Шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгийн тоог бууруулж ажиллах болсныг холбогдох байгууллагуудад мэдэгдэж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ