“Монгол улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн ээлжит сургалт Япон улсад зохион байгуулагдлаа

2020-03-03

Япон улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгуулагатай хамтран 2017 оноос  “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн     чадавхийг бэхжүүлэх” төслийг БХБЯ, ХНХЯ, МХЕГ, ХАБЭМТ, Барилгын хөгжлийн төв хамтран амжилттай  хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуйн үйл ажиллагаатай  танилцах,  ажлын байранд туршлага судлах  зорилгоор  “Барилгын салбар дахь хөдөлмөрийн  аюулгүй байдлын  бодлого төлөвлөлт ба хэрэгжүүлэлт” сэдэвт сургалт 2020 оны 02 сарын 02-ноос 14-ний өдрүүдэд Япон улсын Токио, Осака хотод зохион байгуулагдлаа.  Тус сургалтад манай төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын  дарга Г.Нямдэжид, Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажилагааны хэлтсийн дарга П.Энхтайван болон төсөл хамтран хэрэгжүүлэгч БХБЯ, ХНХЯ, МХЕГ, Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл оролцлоо.  

 

Сургалтын хүрээнд:

  1. Япон улсын барилгын салбарын бодлогын төлөвлөлт, стандартын хэрэгжилт
  2. Барилгын талбайн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа
  3. Өндрийн бүс, шат вандангийн  туршилт баталгаажилт  
  4. Анхны тусламжийн сургалтын үйл ажиллагаа
  5. Гал гамшгийн сургалтын төвийн үйл ажиллагаатай  тус тус танилцлаа.   

Сургалтын төгсгөлд оролцогчид  Монгол-Япон улсын барилгын салбарын үйл ажиллагааг харьцуулж, өөрсдийн чиг үүргийн дагуу цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлж  санал солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. 

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ