Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 маск хандивлалаа

2020-03-16

 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт өнөөдөр “Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал Эрдэнэтуяа 1000 ширхэг маск гардуулан өглөө.  COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ орон даяар явж байгаа. Үүнийг иргэн бүр хариуцлагатайгаар ухамсарлаж үүргээ биелүүлж байгаагийн нэгэн тод жишээ юм.  Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь уул уурхай болон барилга, зам тээврийн ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн тусламж хүргэдэг билээ.  Тиймээс эрсдэл өндөртэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Бодит үнэлэмж” сургалтын төв нь ийнхүү 1000 ширхэг маск хандивлалаа. Эрүүл мэндийн эрсдэлтэй цаг үед сэтгэл гарган бусад аж ахуйн нэгжийг уриалан ийнхүү сайн үйлсийн аян зохион байгуулж буй “Бодит үлэмж” сургалтын төвийн хамт олонд баярлалаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ