ХАБЭМТөвийн мэргэжилтнүүд “Барилгын салбарын сургагч багш”-ийн сургалтад хамрагдлаа

2020-09-02

Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран  “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй.

Энэхүү төслийн хүрээнд “Барилгын ажлын талбайн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх эхний шатны сургалтыг 2020 оны 08-р сарын 26-28-ны хооронд “Барилгын хөгжлийн төв”-д  амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад манай төвөөс Сургалт судалгаа, бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга А.Адьяасүрэн, Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн Т.Түвшинзул нар хамрагдав.

Сургалтаар “Барилгын салбарын өнөөгийн байдал”, “Сургагч багш бэлтгэх сургалтын ач холбогдол”, “Өндрийн аюулгүй ажиллагаа”, “Ослыг тэглэх хөдөлгөөн”, “Үйлдвэрлэлийн ослын бодит байдал, ҮО-ыг багасгахын тулд авч хэрэгжүүлэх тогтолцоо”, “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” зэрэг сэдвийн хүрээнд  илтгэл хэлэлцүүлэн харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн сургалтыг зөвхөн лекц хэлбэрээр бус суралцагчдыг баг болгон хувааж хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт хариулт болон дүгнэлт гаргуулан хэлэлцүүлсэн нь сургалтын нэг онцлог байлаа.

Энэхүү сургалт нь дөрвөн үе шаттай явагдах юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ