“Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношлогооны чадамжийг сайжруулах нь" сэдэвт сургалтад амжилттай хамрагдлаа

2020-09-17

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Жайка  олон улсын байгууллагын хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулсан "Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношлогооны чадамжийг сайжруулах нь" сэдэвт 3 дахь удаагийн сургалт 2020 оны 09 сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дотор, уушги, радиологийн эмч нар болон  9 дүүрэг, 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдав.

Энэ үеэр амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин /COVID19/, уушги тоосжих өвчин, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчнүүдийн дүрс оношилгоо: хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцсон юм.

Тус сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нар ZOOM программ ашиглан Япон улсаас цахим хэлбэрээр зохион байгуулсан нь онцлогтой байлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ