“Архив, албан хэрэг хөтлөлтийн систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна

2020-09-29

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-аас Монгол Улс цахим засагт шилжих дэд бүтцийг хөгжүүлж улмаар төрийн байгууллагууд цаасны хэрэглээгээ багасгаж, цаг хугацаа хэмнэх үүднээс дотооддоо албан хэрэг хөтлөлт, бүртгэл хяналтын програмыг ашиглаж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ажлын бүтээмжийг дээшлүүлэх, байгууллагын нэгдсэн мэдээллийн баазыг бий болгож, удирдлага хоорондын харилцаа холбоог уян хатнаар шийдсэн программ хангамжийн цогц системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар тус системийг Төрийн 530 гаруй байгууллага дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 “Архив албан хэрэг хөтлөлтийн системийг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан хаагчиддаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтад газар, хэлтсийн дарга, бусад мэргэжилтнүүд хамрагдаж системийг ашиглах эрхээ авсан ба ажилтнуудынхаа нэрсийг баталгаажуулж эхэлсэн.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ