“Дулаан Шарын гол ТӨХК”-ийн нийт ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2020-11-09

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч нар “Дулаан Шарын гол ТӨХК”-ийн нийт ажилчдад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо хийлээ.

Мөн энэ үеэр “Дулаан Шарын гол ТӨХК”-ийн хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаатай танилцав.

Эрүүл мэндийн хугацаат үзлэг нь ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг цогц байдлаар хийж, мэргэжлийн өвчнийг илрүүлэн оношлох, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрийн эмч, мэргэжилтэнг мэргэжлийн арга зүйгээр хангах чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ