COVID-19:Улаанбаатарт 6, Дорноговьд 1, Сэлэнгэд 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ЭМЯ-аас өгсөн мэдээллээр 2020 оны 11 дүгээр сарын 24-ны байдлаар 3301 хүнд шинжилгээ хийхэд шинээр 27 тохиолдолд халдвар илэрчээ. Тодруулбал, Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Харин Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 699 боллоо.
Үүнээс:
Эдгэрсэн – 342
Эмчлэгдэж байгаа - 350
Биеийн байдал хүнд – 3
Биеийн байдал хүндэвтэр – 56
Биеийн байдал хөнгөн - 291
Улаанбаатар хотод гарсан багц өвчлөлийг дүүрэг тус бүрээр нь танилцуулбал:
Баянзүрх 17
Баянгол 14
Сүхбаатарт 11
Сонгинохайрхан 9
Хан-Уул 7
Чингэлтэй 1
Багануур1
Улаанбаатарт гарсан багц өвчлөлийн голомтын ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илэрсэн байдал:
Урлагын тоглолт үзсэн 2
Бариа засал хийлгэсэн 6
Төрсөн өдрийн үдэшлэгт очсон 1
Гэр бүл найз 4
Караоке 12
БЗД-ийн байр 12
Төмөр зам 10 тус тус илрээд байна.