COVID-19: Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Орхон аймагт 4, Дархан-Уул 2 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-аас өгсөн мэдээллээр 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар 4176 хүнд шинжилгээ хийхэд шинээр 13 тохиолдолд халдвар илэрчээ. Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын хүрээнээс илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Харин Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгджээ. Говьсүмбэр, Дорноговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 712 боллоо.
Үүнээс:
Эдгэрсэн – 345
Эмчлэгдэж байгаа – 360
Хөнгөн – 301
Хүндэвтэр – 55
Хүнд – 3
Маш хүнд-1
Нутаг буцсан-7
Улсын хэмжээнд “COVID-19” гарсан өвчлөлийг аймаг тус бүрээр нь танилцуулбал:
Сэлэнгэ 148
Улаанбаатар 63
Дархан-Уул 22
Орхон 21
Дорноговь 18
Говьсүмбэр 3
Улаанбаатар хотод гарсан багц өвчлөлийн голомтыг хороогоор танилцуулбал:
Баянгол дүүрэг 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хорооноос 16 тохиолдол
Баянзүрх дүүрэг 4, 10-р хорооноос 17 тохиолдол
Сүхбаатарт дүүрэг 12, 13, 16, 18-р хорооноос 11 тохиолдол
Сонгинохайрхан дүүрэг 7, 16, 19-р хорооноос 10 тохиолдол
Хан-Уул дүүрэг 10, 16, 21-р хорооноос 7 тохиолдол
Чингэлтэй дүүрэг 19-р хорооноос 1 тохиолдол
Багануур дүүрэг 4-р хорооноос 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.