“COVID-19”: Улаанбаатарт 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020-12-03

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр /2020.12.02/-ны өдөр улсын хэмжээнд 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Тодруулбал, Улаанбаатарт 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол бүртгэгдснээс 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан  тусгаарлах байранд байжээ.

Харин Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүйг хэллээ.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 819:

Эдгэрсэн 365

Нутаг буцсан 9

Эмчилгээ хийлгэж буй 445

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

 маш хүнд 3

 хүнд 5

 хүндэвтэр 77,

хөнгөн 360 байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 376 : (2020.12.03-ны байдлаар)

  • Сэлэнгэд 189
  • Улаанбаатарт 91
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ