“COVID-19”: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 4, Дархан-Уул аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020-12-04

Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээллээр /2020.12.03/-ны өдөр улсын хэмжээнд 19,680 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 600 гаруй нь хавьтлын шинжилгээ байсан бөгөөд 12 хүний сорьцод халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотод 7 тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан байжээ. Мөн Дархан-Уул аймагт 1 тохиолдол нэмэгдсэн бөгөөд уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байгааг мэдээллээ.

Харин Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831

Эдгэрсэн 365

Нутаг буцсан 9

Эмчилгээ хийлгэж буй 457

  • маш хүнд 3
  • хүнд 5
  • хүндэвтэр 75
  • хөнгөн 374 байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 386 : (2020.12.04-ний байдлаар)

  • Сэлэнгэд 193
  • Улаанбаатарт 96
  • Дархан-Уулд 45
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

Улаанбаатар хотод гарсан 96 халдварын тохиолдлыг дүүргээр нь ангилбал:

  • Баянгол 26
  • Баянзүрх 24
  • Хан-Уул 16
  • Сонгинохайрхан 14
  • Сүхбаатар 14
  • Чингэлтэй 1
  • Багануур дүүрэг 1

Дүүрэг тус бүрт гарсан кластер өвчлөлийн голомтыг хороогоор харуулбал:

  • Баянгол 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороодод 26 тохиолдол
  • Баянзүрх 4, 10, 14, 15, 22-р хороодод 24 тохиолдол
  • Сүхбаатар 7, 12, 13, 16, 18-р хороодод 14 тохиолдол
  • Сонгинохайрхан 1, 7, 16, 19, 20-р хороодод 14 тохиолдол
  • Хан-Уул 4, 10, 16, 21-р хороодод  16 тохиолдол
  • Чингэлтэй 19-р хороонд 1 тохиолдол
  • Багануур дүүрэг 4-р хороонд 1 тохиолдол байна

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ