“COVID-19”: Сэлэнгэ аймагт коронавируст халдварын 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Өчигдөр буюу 12 дугаар сарын 15-нд улсын хэмжээнд 12,711 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдол нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 465 боллоо гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 918 болсон.
Үүнээс
Эдгэрсэн 384
Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 525
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 465: /2020.12.16-ны байдлаар/