“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шинээр 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.18/ мэдээллээ өглөө. Өчигдөр /2020.12.17/ улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Тодруулбал, эдгээр 18 тохиолдол бүгд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгджээ.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 488 боллоо.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941
Эдгээрээс эдгэрсэн 473
Эмчилгээнд байгаа 459
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488 /2020.12.18-ны байдлаар/
Улаанбаатар хотод гарсан кластер өвчлөлийн голомтыг хороогоор харуулбал /2020.12.18-ны байдлаар/