COVID-19: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шинээр 31 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-12-21
Эрүүл мэндийн яамнаас /2020.12.21/-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. 2020 оны 12 дугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5969 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Үүнээс 32 хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, 31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол 1 нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. 
 
Ийнхүү БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 болж байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үйлчилгээ авсан иргэд халдвар авсан бөгөөд зарим иргэдийн оршин суугаа хаяг нийслэлийн дүүрэг бүрд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тиймээс нэлээн өргөн хүрээтэй халдвар гэдгийг анхааруулж байна. 
 
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 993 боллоо. 
Үүнээс
  • Эдгэрсэн 509 
  • Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 475 
  • маш хүнд 1
  • хүнд 7
  • хүндэвтэр 32
  • хөнгөн 435 байна 
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
 
Дотоодын халдварыг танилцуулбал 531: /2020.12.21/
  • Улаанбаатар хотод- 206
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-216
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улаанбаатар хотод гарсан кластер өвчлөлийн голомтыг дүүрэг хороогоор харуулбал:

  • Баянгол дүүрэг- 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25-р хороодод 38
  • Баянзүрх дүүрэг- 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороодод 79
  • Сүхбаатар дүүрэг- 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороодод 27
  • Сонгинохайрхан дүүрэг- 1, 2, 7, 9, 13, 16, 19, 20, 21, 29, 30-р хороодод 24
  • Хан-Уул дүүрэг- 4, 10, 16, 18, 21-р хороодод 23
  • Чингэлтэй дүүрэг: 6, 7, 12, 13, 14, 16, 19-р хороодод13
  • Багануур дүүрэг- 4-хороо 1
  • Налайх дүүрэг- 3-р хороо 1 
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ