“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод шинээр 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-12-22

Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

2020 оны 12 дугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12.357 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд 13 хүний сорьцод коронавирус илэрчээ.  Тодруулбал, дээрх 13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 13 хүний 2 нь эмнэлгийн ажилтан, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын 5 хүнээс илэрсэн байна.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,006 

Эдгэрсэн 541 нь

Нутаг буцсан 9

Эмчилгээнд байгаа  456

  • маш хүнд 1
  •  хүнд 6
  •  хүндэвтэр 29
  •  хөнгөн 420 байна

Дотоодын халдварыг танилцуулбал 544: /2020.12.22/

  • Улаанбаатар хотод- 219
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-216
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ