“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод шинээр 55 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-12-23

Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд 4,134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирус илэрчээ. 57 тохиолдлын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн байна. Ингэхдээ өвчтөн 43, сахиур 2, эмнэлгийн захиргааны ажилтан 1, эмнэлгээс гарсан нэг хүн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Мөн Сэлэнгэ аймагт 1, Цэргийн төв эмнэлгийн 1 ажилтны коронавирусын сорьц эерэг гарчээ.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,063

Эдгэрсэн 541 нь эдгэрсэн

Нутаг буцсан 9

Эмчилгээнд байгаа 513

  • маш хүнд 1
  •  хүнд 6
  •  хүндэвтэр 40
  •  хөнгөн 466 байна 

Дотоодын халдварыг танилцуулбал 600: /2020.12.23/

  • Улаанбаатар хотод- 274
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ