“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод шинээр 55 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд 4,134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирус илэрчээ. 57 тохиолдлын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн байна. Ингэхдээ өвчтөн 43, сахиур 2, эмнэлгийн захиргааны ажилтан 1, эмнэлгээс гарсан нэг хүн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Мөн Сэлэнгэ аймагт 1, Цэргийн төв эмнэлгийн 1 ажилтны коронавирусын сорьц эерэг гарчээ.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,063
Эдгэрсэн 541 нь эдгэрсэн
Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 513
Дотоодын халдварыг танилцуулбал 600: /2020.12.23/