“COVID-19”: Улсын хэмжээнд коронавируст халдварын 6 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-12-24

Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 11.800 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 5 хүний давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Таван хүний хоёр нь өвчтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна. Харин нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс коронавирусын халдвар илэрлээ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.

БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо

Үүнээс:

  • эмнэлэгт хэвтэн эмлүүлж байсан хүн 73
  • сахиур 23
  • эмнэлгийн ажилтан 16
  • гэр бүлийн хавьтал 24
  • эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан 9 хүнээс коронавирусын халдвар бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,069

Үүнээс:

Эдгэрсэн 584 нь эдгэрсэн

Нутаг буцсан 9

Эмчилгээнд байгаа 476

  • маш хүнд 3,
  • хүнд 4,
  • хүндэвтэр 55,
  • хөнгөн 414 байна.

Дотоодын халдварыг танилцуулбал 605: /2020.12.24/

  • Улаанбаатар хотод- 279
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ