“COVID-19”: Улсын хэмжээнд коронавируст халдварын 6 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 11.800 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 5 хүний давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Таван хүний хоёр нь өвчтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна. Харин нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс коронавирусын халдвар илэрлээ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.
БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо
Үүнээс:
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,069
Үүнээс:
Эдгэрсэн 584 нь эдгэрсэн
Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 476
Дотоодын халдварыг танилцуулбал 605: /2020.12.24/