“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод шинээр 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-12-25

Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

2020 оны 12 дугаар сарын 24-нд улсын хэмжээнд 8,863 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрсэн байна. Дээрх 6 шинэ тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарч байгаа голомттой хамааралтай 2 өвчтөн, 1 сахиур, 3 гэр бүлийн хавьтлын хүмүүс байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод 12 дугаар  сарын 16-наас хойш нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна. 

Задалж танилцуулбал

  • өвчтөн 75,
  • сахиур 24,
  • эмнэлгийн ажилтан 17,
  • гэр бүлийн гишүүн 26 байгаа аж.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,075

Эдгэрсэн  584 

Нутаг буцсан 9

Эмчилгээнд байгаа  482

  • маш хүнд 3
  • хүнд 6
  • хүндэвтэр 57
  • хөнгөн 416 байна.

Дотоодын халдварыг танилцуулбал 611: /2020.12.25/

  • Улаанбаатар хотод- 285
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ