ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд БЗД-т 10, Цэргийн төв эмнэлэгт 6 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 27-нд улсын хэмжээнд 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрчээ. Дээрх 16 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд байна. Зургаа тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Харин сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо.
Үүнээс
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137
Үүнээс
Эдгэрсэн 711
Эмчлэгдэж байгаа 416
Дотоодын халдварыг танилцуулбал 666: /2020.12.28/
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 28: /2020.12.28-ны байдлаар/