ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудад хөндлөнгийн үнэлгээг цахимаар зохион байгууллаа

2020-12-31

ХНХСайдын 2019 оны А/370 дугаар тушаалын дагуу ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтыг эрх бүхий сургалтын байгууллагууд зохион байгуулдаг. Тус сургалтыг төгсөгчдөд хөндлөнгийн үнэлгээний онолын болон ур чадварын шалгалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулав.

Хөндлөнгийн үнэлгээний багт Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн арга зүйч Д.Наранбилэг, МХЕГазрын  Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, Хөдөлмөрийн аюулгүй байал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэн, Т.Түвшинзул нар ажиллав.

Хөндлөнгийн үнэлгээний шалгалтад “Хөдөлмөр сургалт судалгааны төв”, “Ар ти эс жи” сургалтын төвийн сургалтыг төгссөн  25  ажилтан хамрагдлаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ