Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч, ажилтнууд PСR шинжилгээнд хамрагдлаа

2021-01-08

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудын 30%-ыг “COVID-19” халдварын тандалт судалгаа PCR шинжилгээнд хамруулахад бүгд СӨРӨГ гарлаа.

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь УОК-ын захирамж шийдвэрийн дагуу коронавируст халдварын үед эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хариуцлагатай жижүүр эмч, сувилагч нар ажлын өдрүүдэд идэвхтэй хяналтын өвчтнүүдийн групп сунгалтын материал хүлээн авах, иргэдэд утсаар мэдээлэл зөвлөгөө өгч бусад ажилтнууд цахимаар ажиллах горимд шилжин ажиллаж байгаа билээ.

Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа сунгах, цуцлах, шинээр тогтоох групп хурлыг халдвар хамгаалал, хяналтын доор долоо хоног бүр зохион байгуулж, хяналтын өвчтнүүдэд чиглэсэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ