ХНХ-ын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-01-11

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, 2020 оны ажлын тайлан, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Энэ үеэр Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн одоогийн нөхцөл байдал, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ “COVID-19” халдварын үед эмнэлгийн зүгээс шуурхай авах арга хэмжээ, /тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах/ эмч, сувилагч нарын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа зэрэг шуурхай арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөл мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр магадлал, хийх, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Мөн ХАБЭА-н нөхцөлийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Ажлын байран дахь тоосноос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг таниулах өрөө”, “Ажлын байран дахь гэрэлтүүлгийн стандарт, үзүүлэнгийн өрөө”, хамгаалах хувцас хэрэгслэлийн үзүүлэнг үзэж, лабораторийн багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүчин чадлын одоогийн нөхцөл байдалтай танилцав.

Тус төвийн хөдөлмөрийн нөхцөлийн лаборатори нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байранд эрүүл ахуйн хэмжилт, шинжилгээ аюулгүй ажиллагааны тандалт судалгаа, хронометражийн судалгаа, мэдрэл сэтгэхүйн болон ажлын ачааллыг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар түр алдалтын судалгаа хийж, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлдэг билээ.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ