ХАБЭМТөв нь Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн суурь олгох сургалтыг зохион байгуулж байна

2021-01-21

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газар нь Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн суурь олгох сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдсан эмч нарын гэрчилгээг  газрын дарга Д.Гангаамаа гардуулан өглөө. 

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран сүүлийн 2 жил тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд 17 мэргэжлийн өвчин судлалын судлаач эмч бэлтгэн төгсгөөд байна.  

            Үйлдвэр, уурхай эрчимтэй хөгжиж буй өнөө үед үйлдвэр, уурхайд мэргэжлээс шалтгаалсан эмгэгийн нарийн мэргэжлийн эмч ажиллуулж тухайн үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөл, ажилтнуудын эрүүл мэндэд байнгын хяналт тавьж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна.

            Тиймээс ХАБЭМТөв нь үйлдвэрийн осол, мэргэжлийн өвчний талаар мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэж, үйлдвэр уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажлын байрны сөрөг хүчин зүйлийг илрүүлэх, бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчний оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.   

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ